И.Мөнгөнзагас: Эмийг зөв хэрэглэхгүй бол хор болно

2016.10.14 Баасан №097 (2128)

Хүйтэн сэрүүний улиралд ханиад, томууны дэгдэлт нэмэгддэг. Тиймээс энэ төрлийн өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эм зүйч И.Мөнгөнзагасаас тодрууллаа. 

-Сүүлийн үед гадуур ханиад их байх шиг байна. Үүний шалтгаан юу вэ?
- Тийм ээ. Энэ нь цочир хүйтэрснээс болж байгаа байх. Налгар дулаахан байж байгаад гэнэт хүйтрэхэд ханиад эрс нэмэгдсэн нь анзаарагддаг. Мөн хүйт­ний улирал болоход нянгын тархалт ихэсдэг. 
-Тэгвэл ханиадыг хэрхэн эмчлэх вэ. Манай уншигчдад зөвлөгөө өгөөч?
-Эмчид хандаж ямар эм хэрэглэх талаар зөвлөгөө авах, хоол хүнсээр эмчлэх аргууд байдаг. Үүнд халуун сүү, чацаргана, цагаан гаа, сармис гээд манай ард иргэдийн мэддэг энгийн зүйлс багтдаг. Гэвч хүмүүс эмийг их чухалчилдаг. Дур мэдэн эм авч уудаг. Эсвэл эмийн санчийн зөвлөсөн эмийг хэрэглэдэг. Гэтэл хүний биеийн онц­лог, дархлаа, нянгийн төрлөөсөө шалт­гаа­лаад хэрэглэх эм нь янз янз байна. Эм уухдаа антибиотикийг шууд хэрэглэх зуршил элбэгшсэн. Уг нь антибиотикийг зөвхөн нян­гаар халд­варлагдсан тохиолдолд хэ­рэг­­лэх шаардлагатай. Бусдаар ямар нэ­гэн тодорхойгүй өвдөлт, зовиурт хэрэг­лэдэггүй. Гэтэл хүмүүс хоолой өвдөх, шингэн нус гоожих, халуурах гэх мэт тохиолдолд түүнийг хэрэглэдэг. Хэрэв хэрэглэхээр бол зохих газар нь очоод нянгийн шинжилгээ өгч ямар төрлийн антибиотик хэрэглэх вэ гэдгээ мэдэж байж хэрэглэх ёстой. Мөн эмчийн заасан жорын дагуу уувал зохилтой. Тэгэхгүй цагийг нь хэлбэл­зүү­лээд гэнэт са­нахаа­раа ууж болохгүй. Хэрэв ингэвэл ямар ч үр дүнгүй. Харин ч хор болно.
-Хүйтний ам наашлав уу үгүй юу ха­ниад ихэсдэг гэлээ. Яаж сэргийлэх вэ?
-Хувь хүний өөрийн хамгаалалт маш чухал. Өөрийн болон хүүх­дүү­дийн­­хээ гарыг сайн угаах, дулаан хув­цас­­лах, дархлаа дэмжсэн амин дэмтэй хоол хүнс сайн хэрэглэх, олон хүн цуг­­ласан газраар аль болох явахгүй байх гэх мэт ар­гууд байна. Энэ нь хувь хүний эрүүл мэнд­дээ анхаарах байдал болоод эцэг эхийн хариуцлагад хамаатай асуудал юм. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.