Брюссель Британийн компаниудад хаалгаа хааж байна

2016.10.12 Лхагва №096 (2127)

Британичууд Европын холбооноос гарахаас өмнө Брюсселийн зүгээс үлдээхийн тулд бүх л арга хэмжээг авсан билээ. Тэгвэл одоо эсрэгээрээ үйл явцыг түргэсэхийг хичээж байна. Энэ нь эцсийн дүндээ британичуудыг шийдвэрээ эргэн харахад хүргэж ч мэдэх юм. Citywire.co.uk сайт өнгөрсөн долоо хоногт европын хэвлэлүүдэд гарсан нийтлэл, мэдээллүүдээс Брюссель-Лондоны харилцааг тодорхойлсон агуулгатайг нь багцалсныг хүргэж байна. Үүнээс харахад Брюссель Лондоныг зах зээлээсээ шахан гаргах бодлого баримталж буй нь тодорхой харагдаж байгаа юм.    
• The Sunday Telegraph: Британийн томоохон компаниудын Европын холбоон дахь бизнес зогсонги байдалд ороод байна. Олон улсын чанартай үйл ажиллагаа ч мөн “Брексит”-тэй холбоотойгоор хүлээлтийн байдалтай болжээ.   
• The Sunday Times : “Goldman Sachs” Их Британийг Европын холбооноос гарсан даруйд өндөр цалинтай 2000 гаруй ажилтнаа Лондоноос шилжүүлэхээр бэлтгэж эхэлжээ. 
• The Sunday Telegraph : Австрали улс Их Британитай чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээрийг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Тэд Европын холбооны орон зайг эзлэхээр хичээх бололтой. 
• The Observer: Интернэт худалдааны eBay компани өнгөрсөн жил Их Британид ердөө 1.1 сая фунтын татвар төлжээ. 
• The Sunday Times: Rio Tinto группын гүйцэтгэх захирал Ж.С.Жак дэлхийн хамгийн үнэтэй уурхайг Монголд байгуулах шийдвэр гаргаснаа зөвтгөх гэж хөрөнгө оруулагч, шинжээчдийн зүгээс дарамт амсч байна.   
Ерөнхий сайд Т.Мэй “Европын холбооноос гарах үйл явцыг 2017 оны гуравдугаар сард багтаан эхлүүлнэ” гэж мэдэгдсэн. Европын холбооны тулгуур баримт бичиг болох Лиссобоны тунхаглалын 50 дугаар зүйлд зааснаар аливаа улс холбооноос гарах бол хоёр жилийн дотор багтаан шийдэх ёстой. Тиймээс Лондон-Брюсселийг ирэх хоёр жил амаргүй хэлэлцээр хүлээж байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.