"Эрчим" клубийнхэн өмсгөлөө танилцуулна

2016.10.07 Баасан №094 (2125)

Монголын хөлбөмбөгийн холбооны Дээд лигт 10 дахь удаагаа түрүүлэх болзлоо хангаад байгаа "Эрчим" клубын ирэх улирлын өмсгөлөө танилцуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 12:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын ордонд болно. Энэ үеэр "Адидас" брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч "BTF" компанитай хамтран ажиллаж буй "ДЦС-4" ТӨХК-ийн клубийн 2017 оны улирлын эзэн, зочин тоглолтын өмсгөлөө албан ёсоор танилцуулах юм. Аливаа клуб ирэх улирлын өмсгөлөө олон нийтэд албан ёсоор танилцуулж, өмнөх улирлынх нь сүүлийн тоглолтод өмсдөг жишиг олон улсад байдаг билээ. "Адидас" брэнд Монголын хөлбөмбөгт хүч түрэн орж ирснээр манай улсын багийн спортын түүхэнд анх удаа ийм үйл ажиллагаа болох гэж байна.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.