“Хан Хэнтий” чуулгын бүжигчид гранпри хүртлээ

2016.10.07 Баасан №094 (2125)

Ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд мэргэжлийн Бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын дөрөвдүгээр уралдаан боллоо. Үндэснийхээ бахархал болсон бүжгийн урлагаа сэргээн хөгжүүлэх, мэргэжлийн бүжигчдийн урын санг баяжуулах, ахмад үеийнхээ авьяас чадварыг нь үргэлжлүүлэн мөнхжүүлэх зорилготой гурван жил тутам зохион байгуулдаг тус уралдааны гранпри шагналын эзнээр “Хан Хэнтий” чуулгын бүжигчид, уран бүтээлчид тодорчээ. Уралдаанд ЦДБЭЧ, СУИС, “Сүлд” чуулга болон Хөвсгөл, Завхан, Дундговь, Дорнод, Увс, Хэнтий, Дархан-Уул аймгийн 270 гаруй уран бүтээлч гоцлол, хослол, гурвал, цөөхүүл, бүжиг дэглээч гэсэн төрөлд авьяас чадвараа сорьсон байна. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.