Сонсох чадвараа хэрхэн бие дааж сайжруулах вэ

2016.10.05 Лхагва №093 (2124)

Англи хэл дээр сонсох чадвараа сайжруулах хамгийн шалгарсан арга бол бол FM сонсох. Тухайлбал FM 103.1 радиогоор ВВС-гийн нэвтрүүлгийг тогтмол сонсч байх юм бол сонсох чадвар эрс сайжирна. Мэдээж анх ВВС-ийг сонсоход юу ч ойлгохгүй байж мэднэ. Тэвчээртэй, тогтмол сонсох юм бол аяндаа ойлгож эхэлнэ. Машиндаа, гадаа гудамжинд явж байхдаа ч чихэвчний хөгжмөөр сонсоод л байгаарай. Сонсголоо дасгахгүй, дадлага хийхгүйгээр амжилтад хүрэх тухай бодох хэрэггүй. Эх хэлээ хэрхэн сурсан шигээ англи хэлийг мөн тэгж үзэх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Хүн бүр эх хэлээ сурахдаа эхлээд сонсч, чагнаж ойлгодог болдог. Дараа нь ярьж улмаар уншиж, бичиж сурдаг. Тиймээс гадаад хэлийг ч гэсэн яг энэ дарааллаар сурч болно. Заримдаа ойлгох гэж хэт хичээлгүй зүгээр л чагнах нь тустай байдаг. Ер нь их улайрах нь үг бүрийг алдалгүй барих гээд ерөнхийдөө ойлгох чадварыг хөгжүүлэхгүй саад болох, залхаах хандлага үүсгэдэг тал бий гэдэг. Радиогоор англи хэлний нэвтрүүлэг сонсч эхэлсэн анхны долоо хоногт амжилтын сууриа аажмаар тавь. Тэгвэл чихэнд англи хэлний хэмнэл, аялга хоногшиж, яваандаа мэддэг үг хэллэгээ барьж авч чадна. Ойлгох тусмаа, үг барих тусмаа улам урам зориг ордог. Урсгал яриаг сонсоод барьж сурахад хамгийн чухал зүйл бол авиа ижилсэх, ондооших, гээгдэх гэх мэт авиалбарзүйн үзэгдлүүдийн тухай зохих мэдлэгтэй байх нь ач тустай. Эцэст нь цэвэрхэн дуудлагатай болоход ч чухал нөлөөтэй.
Англиар сонсох чадвараа хөгжүүлэхээр зориг шулуудсан бол FM 106.6 долгионоор “Америкийн дуу хоолой” радио станцын тусгай англи хэлний цагийг алдалгүй сонсоорой. Тус радио өдөр бүр FM 106.6 долгионоор 00.30-01.00, 15.30-16.00, 23.30-24.00 цагуудад олон улсын мэдээгээр эхэлж, 30 минутын хугацаатай хоёр нэвтрүүлэг дамжуулдаг.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.