Дэлхийн хамгийн авлигач удирдагчид

2016.10.05 Лхагва №093 (2124)

Удирдагчдыг авлигач, авлигач бус гэж хувааж болно. Харам­салтай нь, авлигач биш нь бараг байхгүйтэй адил ажээ. Өмнөд Солон­госын иргэд  дарангуйлагч гэгдсэн Пак Гын Хег түлхэн унагасныхаа дараа шал­гахад генерал хувцаснаас өөр өмч­гүй нэгэн байсныг мэдээд харамссан гэдэг. Шударга ажилласны буян хишиг одоо үр хүүхдэд нь ирж, охин Пак Гын Хе нь улсынхаа Ерөнхийлөгч болс­ныг бид мэднэ. Тэгвэл улсаа үгүй­рүү­лэн хоосруулж өөрсдөө хагарт­лаа баяж­чих­сан нүгэлтнүүд ч олон байдаг ажээ. Дэлхийн банк, НҮБ-ын хар тамхийг хянах зөвлөл хамтран дэл­хийн хамгийн авлигач удирдагчдыг тод­­­руулан олон нийтэд зарлажээ. 

Жаг­­саалтыг авлигатай тэмцэх шинэ хө­төл­­бөрийн хүрээнд гаргаж тавьсан бөгөөд хулгайлагдсан хөрөнгийг бу­цаах ажлыг StAR (Stolen Asset Recovery) нэрийн дор зохион байгуулж, доорх нөхдийн ихэнх нь хариуцлага хүлээн шоронд орсон юм. Авлигач удир­дагчид уул уурхай өндөр хөгжсөн Африкт ихэвчлэн тодордог бөгөөд энэ ти­вээс жил бүр буруу гараар олсон 20-40 тэрбум ам.доллар гадагшилдаг байна.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.