Улаанбаатар чуулгын бүжигчид хамтлагаараа III байрт шалгарлаа

2016.10.05 Лхагва №093 (2124)

“Чонан-Дэлхийн бүжгийн наадам” БНСУ-ын Чонан хотод зургаа дахь удаагаа болж өндөрлөлөө. Уг наадамд "Улаанбаатар" чуулгын бүжигчид хамтлагийн төрлөөр гуравдугаар байр, хосын төрөлд 35 хосоос бүжигчин Э.Алдар, Б.Ганчимэг нар дөрөвдүгээр байрт шалгарчээ. Манай улсаас "Улаанбаатар" чуулгын бүжиг дэглээч, соёлын тэргүүний ажилтан Б.Энхгэрэл, Д.Баярт нараар ахлуулсан бүжигчид оролцсон билээ.  Тус тэмцээнийг ардын болон үндэсний, хөгжөөн дэмжигчдийн зэрэг төрлүүдээр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн наадамд гурван тивийн 17 орны бүжигчид ур чадвараараа өрсөлджээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.