“Энтропи” олон асуудлыг хөндлөө

2016.10.05 Лхагва №093 (2124)

Залуу уран бүтээлч Ө.Ирмүүн “Энтропи” зургийн үзэсгэлэнгээ Уран зургийн галерейд гаргалаа. Үзэсгэлэнд нийт 30 гаруй бүтээлээ дэлгэжээ. Ингэхдээ харандаа, пастил, үзэг, тушь, ус, тосон будгаар зургаа бүтээсэн байлаа. Тэрээр Өвөрмонголын залуу зураач юм. СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд суралцаж байхдаа “Хатад” цуврал уран зургаараа магистрийн цол хамгаалж байжээ. Үзэсгэлэнд тавигдсан уран бүтээлүүд нь өнөөгийн нийгэмд хамгийн их тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөн гаргажээ. Уг үзэсгэлэнгийнхээ тухай зураач Ө.Ирмүүн ярихдаа "Үзэсгэлэнгээ нэрлэсэн “Энтропи” гэдэг нь физик ойлголт юм. Зөвхөн физик ойлголт ч биш биологи, астрономи, нийгмийн гүн ухааны маш гүн гүнзгий ухагдахуун. Тэгэхээр “Энтропи” бол таны эмх замбараагүй өрөө, хагарсан ваар, нурсан нийгэм, бөхсөн амьдрал юм. Амьдрал гэдэг угаасаа хүнд хэцүү сорилтуудаар дүүрэн. Би энэ үзэсгэлэнгээрээ дамжуулж урлагийн хэлээр “Энтропи” гэсэн ухагдахууныг илэрхийлж, эдгээр урлагийн бүтээлүүдэд синтетик материалуудыг ашиглаж өөр өөр өнгө, үзэгдлээр амьдрал, гэр бүл, сэтгэл хөдлөлийн эмх замбараатай болон эмх замбараагүй төлөв байдлыг харуулахыг зорьсон” гэлээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.