Загвар өмсөгч Э.Энхболд “Тэргүүний залуу” боллоо

2016.09.28 Лхагва №090 (2121)

Монголын залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жил, Монголын залуучуудын холбоо байгуулагдсаны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Иймээс тус холбооноос салбар бүрийн тэргүүлэгч залуусыг олон нийтэд таниулж хүлээн авч уулзаж байгаа юм. Энэ удаа “Asion model” агентлагийн загвар өмсөгч Э.Энхболдыг хүлээн авч уулзан “Тэргүүний залуу” цол тэмдгээр шагналаа. Тэрээр энэ сарын 9-11-нд Хонгконг улсад болсон “International fashion super model” тэмцээнээс  эрэгтэй моделийн төрөлд шилдгийн шилдгээр шалгарч гран при шагнал хүртсэн байна. Энэ амжилтыг нь үнэлсэн хэрэг хэмээн мэргэжил нэгтнүүд нь дүгнэжээ. Түүний талаар сонирхолтой баримтууд цөөнгүй. Тэрээр онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг байжээ. Мөн дуулах дуртай бөгөөд “Камертон 2” шоунд орох гэж бүртгүүлсэн удаатай аж.

Нэмж хэлэхэд тэрээр нэгэн ярилцлагадаа “Би өөрийгөө “James Bond 007” гэж төсөөлөх дуртай” хэмээжээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.