Э.Азбилэг “Эх дэлхийн мисс”-д өрсөлдөнө

2016.09.28 Лхагва №090 (2121)

 

Ш.БАЯР 

Монголын хацар гоо бүсгүйчүүдээс дэлхийн хэмжээний тэмцээнд улсаа төлөөлөн амжилт гаргасан мисс цөөнгүй. Тэгвэл удахгүй болох “Эх дэлхийн мисс”-ийн тэмцээнд Э.Азбилэг эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. Түүний бусдаас ялгарах гоц авьяас нь уран нугаралт. Түүний өмнө нь үзүүлсэн амжилтаас танилцуулъя.   
 
• 2007 онд БНХАУ-ын Учао хотод болсон циркчдийн олон улсын тэмцээнээс “Монгол төрх” уран нугаралтын үзүүлбэрээр хүрэл арслан цом хүртсэн. 
• 2008 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон циркчдийн олон улсын тэмцээнээс “Могойд” дөрвөн хос үзүүлбэрээр “Цирк залевский” хүрэл цом хүртсэн.
• 2009 онд ОХУ-ын Москва хотод болсон дэлхийн циркчдийн гуравдугаар наадмаас “Монгол төрх” зургаан хос үзүүлбэрээр гурвалсан мөнгөн морь цом хүртсэн. 
• 2013 онд Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн. 
• 2013 онд “Miss motors international” тэмцээний шилдэг 10, Miss talent шагналт.
• 2014 онд “Miss Mongolia” тэмцээний шилдэг найм, Miss talent шагналт.
• 2014 онд Дэлхийн авьяаслаг мисс тэмцээний дэд байрын шагналт.
• 2015 онд “Miss Mongolia” тэмцээний miss sport шагналт. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.