Далайн амьтдын тоглолт анх удаа болно

2016.09.28 Лхагва №090 (2121)

 

ОХУ-ын “Московский дельфинарий” амьтны хүрээ­лэнгийн хамт олон ирэх сарын тавнаас 23-ыг дуустал Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглох гэж байна. Ийнхүү манай улсад анх удаа далайн амьтдын тоглолт болох гэж байгаа юм. Тоглолтын тасалбар нь суудлаасаа хамааран янз бүр үнэтэй бөгөөд гурав хүртэлх насны хүүхдүүд үнэгүй үзэх боломжтой ажээ. 


Далайн амьтдын тоглолтд зориулан тусгай асар барьж байгаа бөгөөд далайн гахай, далайн хав болон циркийн тамирчдын тусгай үзүүлбэрүүд багтжээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.