Харь гаригийн хүн Гүржийн тосгоныхныг айлгажээ

2016.09.28 Лхагва №090 (2121)

Гүржийн зүүн хэсэгт орших тосгодод сүүлийн сар гаруй хугацаанд харь гаригийн маягийн нууцлаг хүн төст амьтан үзэгдэх болжээ. Энэ амьтныг харсан тохиолдол маш олон бүртгэгдсэн байна. Харсан хүмүүс нь харийн амьтныг маш тодорхойгоор төсөөлөн ярьж байгаа аж. Тухайлбал, Кода тосгоны оршин суугч Нина Сергеевна гэгч хөгшин  орой гэртээ орж яваад харийн амьтантай хаалган дээрээ халз тулгарсан байна. Харийн амьтны нүүр нь хүмүүн бус хэлбэртэй, нүд нь час улаан байсан гэнэ. Тэрээр маш их айсан ч хашгирч чадалгүй, харийн амьтан түүнд алсаас нөлөөлж байгааг л мэдэрч зогсчээ. Гэсэн ч эцсийн эцэст хүлээсээс ангижирч, хөрш айлдаа гүйж орсон гэнэ.

Түүнээс хойш гэртээ орохоосоо ч айдаг болжээ. Тун удалгүй сонин амьтан тосгонд нь төдийгүй зэргэлдээх тосгонд үзэгдсэн талаар хүмүүс ярьцгаах болжээ. Иргэдээс өгсөн мэдээллийн дагуу энэ асуудлыг Гүржийн Шинжлэх ухааны академи анхааралдаа аваад байгаа юм байна.    


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.