Манай шигшээ баг наймдугаар байрт жагсч байна

2016.09.28 Лхагва №090 (2121)

 

Вьетнамын Данан хотод Азийн элсний спортын наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас 37 тамирчин спортын найман төрөлд өрсөлдөж байгаа. Тус тэмцээнд Монголын шигшээ баг долоон медаль (алт-2, мөнгө-2, хүрэл-3) хүртсэн амжилтаар наймдугаар байрт бичигдэж байна. Энэ зөвхөн жиү жицү, кураш бөхийн төрөлд үзүүлсэн амжилт юм. Цаана нь манайхны найдвар тавьдаг самбо, мутай бокс гэсэн төрөлд медаль хүртэх тамирчин олон бий. Өнгөрсөн жилийн тус тэмцээнд манай шигшээ баг жиү жицү, кураш, мутай боксын төрөлд нийт зургаан медаль хүртэж байв. 


Тэмцээн талдаа ч ороогүй байхад манай баг тамирчид өнгөрсөн жилийн амжилтаа давуулан биелүүллээ. Энэ бахдам амжилтад жиү жицү бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-д Б.Буяндэлгэр, Ө.Эрдэнэбаатар нар түрүүлж, О.Чинбат, Ц.Батцэцэг мөнгө, М.Сугар, Б.Ариунцог, Б.Өнөржаргал нар хүрэл медаль хүртсэнээр хөтөлсөн юм.  

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.