Гоэйдо ёкозүнагийн болзлыг Кисенесатогоос булаав

2016.09.28 Лхагва №090 (2121)

 

Мэргэжлийн сүмо бөхийн холбоо өчигдөр хуралдаж, Аки башёд уналгүй түрүүлсэн озеки Гоэйдод ёкозүнагийн болзол сонсголоо. Хэрэв Гоэйдо ирэх башёд 13 ба түүнээс дээш давбал ёкозүна болно. Энэ болзлыг хэдхэн сарын өмнө озеки Кисенесатод дуулгаж байлаа. Ингэснээр Кисенесатогийн энэ жил аварга болох мөрөөдөл нь талаар болох бололтой. Цолоо хамгаалах барилдаанд түрүүлсэн бөхөд ёкозүнагийн болзол амлалаа хэмээн зарим мэргэжилтнүүд сэтгэл дундуур байна.

 

Уг нь Мэргэжлийн сүмо бөхийн холбоо озеки цолтон гурван башёд дараалан 13 ба түүнээс дээш давбал ёкозүна цол олгодог байсан. Хэрэв Гоэйдо Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос тавьсан болзлыг биелүүлбэл япончуудын 18 жилийн хүлээлтэд цэг тавих юм. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.