36 жил хүлээсэн түрүү

2016.09.26 Даваа №089 (2120)

 

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё өчигдөр өндөрлөж, озеки Гойэдо анхны түрүүгээ хүртлээ. Осака хотын хүү 36 жилийн дараа эзэн хааны цом хүртсэн нь энэ бөгөөд цолоо хамгаалах барилдаанаас түрүү хүртсэн ес дэх озеки болов. Тэрээр башёгийн 14 дэх өдөр маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргилыг ёрикири мэхээр давсанаар эзэн хааны цом гардахынхаа өмнөх өдөр нь түрүүлэх болзлоо биелүүлсэн юм. Ингэснээр япон бөхчүүд 2006 оны нэгдүгээр сард Точиазүмаг түрүүлсэнээс хойш хоёр дахь түрүүгээ авч байна. 


Энэ оны эхний башёд озеки Котошёгикү түрүүлж байв. Өдгөө 30 настай Гойэдо 2005 оны нэгдүгээр сараас анх барилдах хугацаандаа 543 давж, 358 унаж, 26 барилдаан өнжсөн байна. Дээд зиндаанд барилдсан манай бөхчүүдээс ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, Какирюү М.Ананд, Тамаваши Б.Мөнх-Оргил нар 50 хувийн болзлоо хангасан бол озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ирэх башёд цолоо хамгаалах барилдаан хийхээр боллоо.        


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.