Балтиморын гудамжинд найман хүнийг бууджээ

2016.09.26 Даваа №089 (2120)

АНУ-ын Мэрилэнд Мужийн Балтимор хотод үл таних этгээдүүд иргэд рүү гал нээж  найман хүнийг шархдуулсан хэрэг гарчээ. Хохирогчдын дунд гурван настай охин байсан гэнэ. Тэднийг бүгдийг нь эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл үгүй байгаа юм. Гэмт хэргийг үйлдсэн гурван этгээдийн нэг нь шувууны буу, нөгөө хоёр нь гар буутай байсан гэж гэрчүүд мэдүүлсний дагуу эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Галт зэвсэгтэй этгээдүүд гудамжинд иргэд рүү гал нээх тохиолдол сүүлийн үед эрс олширч байгаа нь эрх баригчдын санааг зовоож байна. Энэ хэрэг гарахаас нэгхэн хоногийн өмнө буюу өнгөрсөн баасан гаригийн орой Вашингтон мужийн худалдааны төвд галт зэвсэгтэй этгээд таван хүний аминд хүрсэн хэрэг гарсан юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.