Дэлхийн хамгийн хүчтэй дуран авайг бүтээлээ

2016.09.26 Даваа №089 (2120)

БНХАУ-ын Гуйчжоу хотод дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай дуран авай ашиглалтад оржээ. ShanghaiDaily.com өчигдөр энэ талаар мэдээллээ. FAST хэмээх уг байгууламжийн радио телескопын диаметр нь 500 метр бөгөөд 30 хөлбөмбөгийн талбай багтахаар хэмжээтэй аж. Барилгын ажлыг 2011 онд эхлүүлж, 1.2 тэрбум юанийн өртөгтэйгээр барьж дуусгажээ.   


Шинэ дуран авай ашиглалтад орсноор хүн төрөлхтөн сансрын уудам руу 11 тэрбум гэрлийн жилийн цаадах объектыг ажиглах боломж бүрдэж байгаа аж. Зөвхөн тольдоод зогсохгүй сансрын уудам руу дохио илгээх, ирж байгаа дохиог “барьж авах” боломжтой болох юм байна. Асар өндөр хүчин чадалтай, мэдрэмтгий супер компьютераар тоноглогдсон учир биднээс өөр амьдрал байдаг эсэхийг тогтооход ч чухал ач холбогдолтой байгууламж болсныг эрдэмтэд цохон тэмдэглэж байгаа юм.  

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.