Онцгойгийнхон онц ажиллажээ

2016.09.26 Даваа №089 (2120)

М.АЛТАНЦЭЦЭГ

Баасан гаригт орсон их хэмжээний борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн зарим хэсэг усанд автжээ. Тухайлбал XXII хороонд усанд автсан гэсэн 14 дуудлага Онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Дуудлагын дагуу, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 25 алба хаагч 12 иргэний амь насыг аварчээ. 

Тахилтын эцэст  Канад хаус хорооллын зүүн урд талын жалганд үерийн усанд урсч байсан автомашинаас дөрвөн иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ. Мөн Тахилтын нэгдүгээр буудал төмөр замын нүхэн гарцын хойд талд автомашинтай хүмүүс машинтайгаа усанд автсан дуудлагаар очиж, машинд байсан хоёр том хүн, гурван хүүхдийг гаргаж авсан байна. 

 

Түүнчлэн Тахилтын эцэст автомашин үерт автлаа гэсэн дуудлагын дагуу 43 настай эмэгтэй, зургаан настай хүү, 14, 10 настай охидын амь насыг аварчээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.