Л.Пүрэвсүрэн Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогджээ

2016.09.26 Даваа №089 (2120)

 

Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр томилогдсон байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын 71 дүгээр чуулга уулзалтад оролцсоныхоо дараа өнгөрсөн баасан гаригт Филадельфи хотод зочилжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар мэдээлэхдээ Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх хэмээн бичсэн байна. Тэрээр 2009-2014 онд ажиллаж байсан албан тушаалдаа дахин томилогдсон бололтой. Түүнийг Гадаад хэргийн сайдаар ажиллах байх хугацаанд Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр Батлан хамгаалахын дэд сайд асан А.Баттөр ажиллаж байсан юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.