“Битлз”-ийг өөрчилсөн “Түрүүч Пэппэр”

2016.09.26 Даваа №089 (2120)

Хэзээ зохиосон: 1967 он

Зохиогч нь: Битлз 

 Төрөл: Сэтгэхүйн рок   

Энэ дуу бэлэг тэмдэг нь болсон цомог “Битлз”-ийн найм дахь хамтын уран бүтээл. Түрүүч Пэппэрийн дууны дараагаар энэ цомогт барокко поп, симфони рок, дэвшилт рок бүүр цаашлаад мюзик холл төрөл урсгалын дуунууд залган авч  уянгалдаг. “Битлз”-ийн хувьд 1966-1967 он их өөрчлөлийн жилүүд болжээ. Яг энэ үедээ л манай дөрөв түрүүч Пэппэрийн дууны цоморлигоо гаргасан. Яагаад гаргах болсноо Пол ингэж тайлбарлав. “Бид дөрөв олж авсан нэр хүнд, алдар цуунаасаа үнэндээ залхаж уйдаж эхэлсэн. Хуучнаасаа өөрчлөгдөхийг бид хүсэж байлаа. Энэ л түрүүч Пэппэрийн дуунуудыг бүтээх сэжүүр болсон. Бид урьд нь зөвхөн хөгжимчин, дуучид байсан бол энэ удаа давхар жүжигчид болцгоосондоо тун сэтгэл хангалуун байна” гэсэн билээ. Тэд эхлээд гадаад байдлаа хувиргав. Дөрвүүл үсээ урт ургуулж сахал тавив. Жон л гэхэд нүдэндээ Махатма Гандийн адилаар дугараг хүрээтэй “Эмээгийн шил” зүүдэг болжээ. Дөрвүүлээ дэгжин хээнцэр хослол костюмаа хурц тод өнгөтэй торгон цэргийн мундираар солив. Түрүүч Пэппэрийн цомгийг “Битлз” биш өөр хамтлаг гаргасан гэсэн санааг л гүйцэлдүүлэхийг манай дөрөв эхнээсээ зорьжээ. Энэ бүхнийг анхлан Пол урнаар сэдлээ. Түүний эхлүүлсэн энэ шинэтгэл нь, дөрвүүлэнгийнх нь бодол санааг хувьсган өөрчлөөд зогссонгүй, урьдын  хэвшмэл загвар, хаалт хүлээснээс нь бүрмөсөн чөлөөлж суллав. Гурван нөхөр нь анд найздаа талархав. Шинэ цомгийн зөвхөн эхний дуу л түрүүч Пэппэрийнх байхаар анх  төлөвлөж байснаа сүүлдээ дараагийн бүх дууг тэрхүү торгон цэргүүдийн найрал хөгжим эгшиглүүлсэн билээ. 
Цомог бүтээхэд түрүүлж санаачилсны хувиар Маккартни нөгөө гурваасаа хувь илүү зүтгэв. Энэ үеийг хүртэл Лэнноны үүрэг хамтлагт илүү өндөр байсныг тэр ингэж өөрчиллөө. Түрүүч Пэппэрийн дуунууд нь ийнхүү “Битлз” дэх Пол Маккартнийн хаанчлалын өдрүүдэд төржээ. Түүнээс гадна энэ цомгийг бүтээхэд хамтлагийн гишүүн бүр хачин их эрч хүч тэмүүлэлтэй оролцсоныг хөгжим судлаачид нэгэн дуугаар тэмдэглэсэн байдаг. Тэдний энэ хүсэл эрмэлзлэл нь “Усанд шумбагч шар завь” дуугаар бүтээсэн кинонд нь үргэлжилж, “Битлз” хамтлаг “Түрүүч Пэппэрийн найрал хөгжимчид” болон хувирдаг. Тэд хуучнаасаа эрс өөр дуунууд бүтээсэн. Тайзан дээр дуугарах боломжгүй өвөрмөц сонин аялгууг студид  эгшиглүүллээ. Дууных нь утга агуулга ч өөрчлөгдлөө. Энэ бүхнийг уншигчид маань аль түрүүн анзаарсан. Үнэхээр л ийм юм болсон. Манай дөрөв өөрсдийгөө бүүр цоо шинээр нээж туршиж сорьж чадсан. Жон Лэннон кино жүжигчин болов. Тэр “Би дайнд хэрхэн хожив?” киноны гол дүрийг бүтээв. Пол Маккартни “Гэр бүл юу хэлэх нь вэ?” киноны хөгжмийг  бичсэн. 
Манай дөрөв Англи эх орныхоо түүхийн соён гэгээрлийн үе болох 1837-1901 онуудад  Виктория хатан хааны төр барьж байсан хөгжил цэцэглэлт, сэргэн мандлын бэлэг тэмдэг болсон яруу найрал хөгжмийн торгон цэргүүдийн хувцсаар гангарчээ. Түүхэн энэ үеийг онцолгийн учир нь тэр жилүүдэд дайн дажингүй амар амгалан аж төрж, улс оронд нь үйлдвэрлэл хөгжиж, төмөр зам тавигдаж, улсын сан хөрөнгө нь арвижжээ. Хамгийн сайхан нь ард түмнийх нь оюун ухаан тэлж, уран яруусал дуу хөгжим дэлгэрчээ. Чухам ийм шалтгаанаар Битлүүд дор бүрдээ, торгон цэргийн найрал хөгжимд өвөрмөц содон дүр төрхийг бүрдүүлж чадсан юм. Дөрвүүлээ өөр хамтлагт, өөр дуучин болж, өөрсдийн зохиосон цоо шинэ дуугаа дуулав. Тэд урьдынхаасаа огт ондоо хүн болж хувирчээ. Тайзан дээр шинэ дүр төрхтэйгөөр гараад тэдний хэн нь ч биеэ барьсангүй, юунд ч сааталгүй бүүр илүү чөлөөтэй дууллаа. Дөрвөн шадар цэрэг “Түрүүч Пэппэр” цомгийг гаргахад бүтэн гурван сарын турш студид өнжиж, 700 цагийн бичлэг хийжээ. Ажилдаа 25 мянган фунт стерлинг зарлагдсан. Дууны энэ цоморлигийн олсон алдар цуу агуу билээ. “Rolling Stone”  сэтгүүлийн албан дүгнэлтээр дэлхийн улс орнуудаас бүх цаг үеийн туршид сонсогчдод хамгийн их нөлөөлсөн рок дуугаар тодруулсан нь оргил болжээ.  

 

Sgt. Pepper's Lonely Hearts Club Band   

Lennon, McCartney

It was twenty years ago today 
Sergeant Pepper taught the band to play 
They've been going in and out of style 
But they're guaranteed to raise a smile 
So may I introduce to you 
the act you've known for all these years 
Sergeant Pepper's Lonely Hearts Club Band 
We're Sergeant Pepper's Lonely Hearts Club Band 
We hope you will enjoy the show 
Sergeant Pepper's Lonely Hearts Club Band 
Sit back and let the evening go 
Sergeant Pepper's Lonely, Sergeant Pepper's Lonely 
Sergeant Pepper's Lonely Hearts Club Band 
It's wonderful to be here 
It's certainly a thrill 
You're such a lovely audience 
We'd like to take you home with us 
We'd love to take you home 
I don't really want to stop the show 
But I thought you might like to know 
that the singer's going to sing a song 
And he wants you all to sing along 
So may I introduce to you 
The one and only Billy Shears 
Sergeant Pepper's Lonely Hearts Club Band
1967 он


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.