Дэлхийн сонорт дуу хоолойгоо хүргэхэд хэдхэн хоног үлдлээ

2016.09.26 Даваа №089 (2120)

“Face of beauty international-2016” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн энэ сарын 26-наас ирэх сарын 9-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Энэхүү үйл ажиллагаанд дэлхийн 60 гаруй улсын гоо бүсгүй оролцохоор бүртгүүлээд байгаа ба 30 гаруй улсад шууд цацагдахаар болжээ. Монголд 22-хон үлдэж, устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа мазаалай баавгайг хамгаалж үлдэх хөдөлгөөнийг дэлхийн сонорт хүргэхэд дуу хоолойгоо нэгтгэх зорилготой тав дахь удаагийн тэмцээн нь манай улсад байгаль орчин, аялал жуулчлал, соёл урлаг, эдийн засгийн салбарт өндөр ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Дашрамд дуулгахад тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Украины “Амьд барби” гэж яригддаг Валерия Лукьянова байгаа ажээ. Тэргүүн титмийн эзэн шалгаруулах ёслолын ажиллагаанд манай улсаас Э.Урангоо оролцохоор болсныг “Мongolian beauty association”-аас танилцууллаа.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.