“Сайн цагийн залуус” үнэгүй хууль зүйн зөвлөгөө өгнө

2016.09.23 Баасан №088 (2119)

“Сайн цагийн залуус” төрийн бус байгууллагаас санаачлан “Иргэний хамгаалалт” хууль зүйн туслалцаа үзүүлэх төв байгууллаа. Энэ төв нь иргэдэд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх юм байна. Мөн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор олон нийтэд сургалт сурталчилгаа явуулах сайн дурын байгууллага ажээ. Тухайн байгууллагын үйл ажиллагааны талаар “Иргэний хамгаалалт” хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийг санаачлагч, хуульч О.Алтангэрэлээс тодрууллаа.

-Танай төвийн зорилго юу вэ?
-Нийгмийн дундаж дав­хар­­гынхан хууль зүйн туслал­цаа авч чадахгүй байна гэ­сэн судалгаа байдаг. Өөрт тохиолдсон хууль зүйн асууд­лаа шийдэж чад­даггүй хүмүүс ч бас зөндөө байгаа. Тэдэнд үйл­чилдэг бай­гууллагууд нь хүмүүстэйгээ харьцаж асууд­лыг нь шийдэж чаддаггүй. Яг мөнгө төгрөгөө төлөөд шийд­вэрлүүлэх гэ­хээр бо­ломж­гүй байдаг хү­мүүст тус­лах зорилготой бай­гуул­лага нээгдэж байна. Хууль зүйн зөвлөгөө өгөхөөс гадна өм­гөөлөх шаардлагатай хү­мүүст өмгөөллийн үйл­чил­гээ үзүүлнэ. Хамгийн гол нь хэ­рэг маргааныг хянан шийд­вэр­­­лүүлэх биш хуулийн бай­гуул­лагатай харилцах иргэн хүн өөрийнхөө эрхийг эхний шатанд хамгаалахад туслах зо­рил­готой байгуулагдаж байна. 
-Үнэгүй хууль зүйн зөв­лөгөө өгдөг бусад төвөөс юу­гаа­раа онцлог вэ?
-Төрийн мэдлийн хууль зүйн туслалцаа үзүүлдэг бай­гуул­лагууд байдаг. Тэд зөвхөн эрүүгийн хэрэг дээр л иргэдэд туслалцаа үзүүлдэг. Гэтэл ир­гэдэд өдөр тутам туслалцаа хэрэг болж байдаг. Жишээ нь тэтгэвэр тэтгэмж, хашааны газ­рын өмчлөл, хүүхдийн мөнгө зэрэг наад захын асуудалд нь туслахыг хичээж байна. 
-Цаашдаа олон газар нээх төлөвлөгөөтэй байгаа гэлүү? 
-Энэ төвөө туршилтын журмаар байгууллаа. Урьд нь дэлхийн олон орны хууль зүйн туслалцаа үзүүлдэг бай­гуул­лагыг судалж үзсэн. Монголд шинэ загвар гарах болов уу гэж бодож байгаа. Хуу­лийн мэргэжлээр суралцаж бай­гаа оюутнууд иргэдийн амьд­рал дундаас өөрсдийн мэдлэг боловсрол, туршлага хуримт­луулж авах, төрийн болон хуулийн байгууллагууд нь ир­гэд­дээ туслах, тэдэнтэй ха­рилцах харилцаагаа нээлттэй болгодог, туслалцаа үзүүлэх са­наачилга гаргадаг байхыг уриалж байна. Дэлхийн жишиг манай улсад тогтоосой гэж хүсэж байна. 
-Яагаад энэ байршлыг сонгосон юм бэ?
-Алслагдмал гэр хороол­лын иргэд хууль зүйн туслал­цаа авч чад­даггүй гэсэн су­дал­гаа байдаг. Тиймээс зо­риуд энэ байршлыг сон­госон. Гэх­дээ энэ нь зөвхөн Баян­зүрх дүүргийн иргэд үйлч­лүүл­нэ гэсэн үг биш. Энэ тө­сөл маань амжилтад хүрээд цааш үргэлжилбэл Баян­хошуу, Толгойтын орчинд салбартай болно гэсэн бодол байгаа. 
-Ямар тохиолдолд хууль зүйн зөвлөгөө өгөхөөс тат­галзах вэ?
-Иргэд манай туслах ажил­танд хандан өргөдлийн маягт бөглөснөөр зөвлөгөө, тус­лалцаа авах боломжтой. Ха­рин тухайн хэргийг шүүх  эцэс­лэн шийдвэрлэсэн, өөр өм­гөө­лөгчөөс гэрээгээр хууль зүйн туслалцаа авч байгаа, аливаа зүй бус шаардлага, хууль бус үйлдэл хийлгэхээр ханд­сан то­хиол­­долд үйлчилгээ үзүү­лэхээс татгалзана.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.