Эхний хагас жилд 9.6 сая тонн нүүрс экспортолжээ

2016.08.19 Баасан №076 (2107)

Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд уналттай байгаа ч манай улсын уурхайнууд зогсолтгүй ажилласаар байна. Манай улсын нүүрсний экспортын нийт хэмжээ оны эхний хагас жилийн байдлаар 9.6 сая тоннд хүрчээ. Улсын Бүртгэл, статистикийн ерөнхий  газар энэ талаар мэдээллээ. Дэлхийн хамгийн том импортлогч улс болох БНХАУ-д нийлүүлж буй коксжих нүүрсний хэмжээгээрээ манай улс Австралийн ард бичигдэж байгаа аж. Өнгөрсөн жил манай улс бүтэн жилийн хугацаанд 14.4 сая тонн нүүрс экспортолж байсан бол энэ жил эрс нэмэгдүүлж 20 орчим сая тонныг экспортлох боломжтой болжээ. 
Энэ сарын 11-ны байдлаар “Эрдэнэс-Таван толгой” ХК дөрвөн сая, “Энержи ресурс” ХХК 737.1 мянга, ”Монголын алт МАК” ХХК хоёр сая 518.9 мянга, “Саусгоби сэндс” ХХК 2.103.4 сая, МОЭНКО ХХК 134.1 мянга, “Өсөх Зоос” ХХК 877.8 мянга, “Чинхуа Мак Нарийн сухайт” 142.9 мянга, “Тавантолгой” ХК 634.5 мянган тонн нүүрс тус тус экспортолсон байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.