Шөвгийн 16 баг тодорлоо

2016.06.24 Баасан №072 (2103)

-Дэлхийн таван аварга нэг зоонд-

 

Х.БАТСАЙХАН

Урьд том тэмцээнд том багууд хоорондоо тоглохыг үзэх гэж дор хаяж шөвгийн наймын тулаан хүртэл хүлээдэг байсан сан. Гэтэл энэ Еврод шөвгийн 16-гаас л дэлхийн аваргууд хоорондоо нанчилдах нь. Испаничууд хэсгээ тэргүүлж чадаагүйн гайгаар дэлхийн дөрвөн удаагийн аваргатай таарчихлаа. Энэ удаагийн тэмцээний хамгийн гол онцлог нь хасагдах шатны оноолт болж байна.
Хэсгээ тэргүүлэх учиртай Испани, Англи боломжоосоо доогуур тоглосныхоо шанд ийнхүү “Үхлийн зоонд” шидэгдсэн бол Португал хасагдах шатны эхний даваанд хүчирхэг Хорваттай таарлаа. Гэхдээ Роналду ба түүний нөхдийн хувьд энэ нь ашигтай ч байж магадгүй. Тэд Хорватыг аргалчихвал Польш, Швейцарь гэсэн боломжийн учрааг хожоод шөвгийн дөрөвт үлдэх боломжтой болжээ. 
Харин нөгөө зоонд эхний шатнаас л дэлхийн аваргууд тулаад эхлэх нь. Хөгшин тивээс хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн таван баг бүгд нэг зоонд орсон нь урьд байгаагүй тохиолдол болов. 
Хасагдах шатны оноолт, тоглолтын хуваарийг зурагнаас харна уу. 

Жужак, Роналду, Жужак, Роналду...
Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний F хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр шөнө дуулиантайхан явагдаж өнгөрлөө. Сүүлийн тойрогт Унгар Португалтай энэ тэмцээний хамгийн олон гоолтой тоглолтыг хийсэн бол хэн нь хэсгээс гарахаа үзэх тулаанд бельгичүүд илүү азтай байж Ибра ба түүний нөхдийг нутаг бцаасан юм.   

F хэсэг 
Унгар– Португал 3:3
Гоол: Гера, 19 (1:0); Нани, 42 (1:1); Жужак, 47 (2:1); Роналду, 50 (2:2); Жужак, 55 (3:2); Роналду, 62 (3:3).
Шар хуудас: Гузмич, 13; Юхаш, 28; Гера, 34; Джуджак, 56 –
Швед – Бельги – 0:1
Гоол: Найнгголан, 84 (0:1).
Шар хуудас: Экдаль, 33; Юханссон, 36 – Менье, 30; Витсель, 45+1.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.