К.Роналду анхдагчдын эгнээнд

2016.06.24 Баасан №072 (2103)

Унгарын шигшээтэй хийсэн тоглолтод хоёр гоол оруулсан Криштиану Роналду дөрвөн Еврод дараалж гоолдсон анхны тоглогч болжээ. Мөн оролцсон тоглолтынхоо тоог 17 хүргэж дээд амжилт тогтоосон байна. Тэрээр 12 жилийн өмнө Евро-2004-д 20 настай анх оролцохдоо Грек, Голландын хаалганд гоолдож байсан бол дараа нь 2008 онд Чех, 2012 оны ЕАШТ-д Голландын хаалгыг хоёр, Чехийн хаалгыг нэг удаа мялаасан юм. Португал эр Европын аваргын тэмцээнд нийт 17 тоглолтод оролцож найман гоол оруулаад байна. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.