Варди “Лестер”-тэй гэрээгээ сунгалаа

2016.06.24 Баасан №072 (2103)

Английн шигшээ багийн довтлогч Жейми Варди “Лестер” багтаа дахин дөрвөн жил тоглохоор боллоо. “Жеймигийн ирээдүйн талаархи элдэв худал мэдээлэлд энэ шийдвэр цэг тавина гэж хоёр тал найдаж байна” хэмээн “Лестер”-ийн оффисоос мэдээлсэн байна. “Үнэгнүүд” энэ жил Премьер лигт түрүүлсэн бүрэлдэхүүнээрээ ирэх жил “Аваргуудын лиг”-т чансаагаа сорих сонирхол маш өндөр байсан ч хэд, хэдэн гол тоглогчийн гэрээ дууссан нь асуудал болоод байсан юм. Ж.Вардиг “Арсенал”-д очиход тун ойртсон гэсэн мэдээлэл гарч байсан ч тэрээр багтаа үлдэхээр болжээ. Баттай бус эх сурвалжийн мэдээлснээр цалин нь долоо хоногт 100-аас дээш мянган фунт болж нэмэгджээ. Гэхдээ Евро-2016-г Английн шигшээ тоглолтоо дуусгахаас өмнө энэ талаар хөлбөмбөгч мэдээлэл хийхгүй гэнэ.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.