П.Скоулз Энэтхэгийн футзалын багт тоглоно

2016.06.24 Баасан №072 (2103)

“Манчестер Юнайтед” багийн амьд домог Пол Скоулз Энэтхэгийн футзалын багтай гэрээ байгуулжээ. Португалын нэрт хөлбөмбөгч Луиш Фигу саяхан тус улсын футзалын лиг “Premier Futsal”-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм байна. Тэрээр нэр алдартай тоглогчдыг лигтээ тоглуулах амлалтыг мөрийн хөтөлбөртөө оруулсан байснаа шуурхай хэрэгжүүлж ийнхүү П.Скоулзыг авчирчээ. Тэрээр өмнө нь Деку, Фалькао нарын алдартай тоглогчдыг урвуулаад байсан аж.  Энэтхэгийн “Premier Futsal”-д Калькутта, Мумбай, Нью-Дели зэрэг хотын найман баг тоглох гэнэ. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.