А.Эйнштейний савхин хүрмийг дуудлагаар худалдана

2016.06.24 Баасан №072 (2103)

Манай гаригийн хамгийн алдартай эрдэмтний нэг, Нобелийн шагналт физикч Альберт Эйнштейний савхин хүрмийг Кристигийн дуудлага худалдаанд оролцуулахаар болжээ. Кристигийн сайтад мэдээлснээр А.Эйнштейн энэхүү савхин хүрмийг 1930-аад оны үед өмсч байсан байна. Мөн хүрмийн одоогийн үнэлгээ нь 60-90 мянган ам.доллар гэжээ. Алдарт физикчийн эдлэл хэрэглэлийг өөрийн болгох боломж ирэх сарын 13-нд тохионо. Мөн дуудлага худалдаанд савхин хүрмийн хамт түүний хэрэглэж байсан халаасны цаг, гар бичмэлийг оруулах юм. 
Дашрамд дурдахад, өнгөрсөн сард Кристигийн дуудлага худалдаагаар Жан-Мишель Баскиягийн бүтээлийг 318 сая ам.доллараар авсан нь хамгийн үнэтэй худалдан авалт болжээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.