Кайли Женнэр шинэ байртай болжээ

2016.06.24 Баасан №072 (2103)

Х.БАТСАЙХАН

Реалити шоуны од Кардашианы гэр бүлийн хамгийн бага нь болох Кайли Женнэр гэр бүлийнхэнтэйгээ ойр амьдрахыг илүүд үзжээ. Тэрээр саяхан ээж болон эгч Ким Кардашианы гэрийн ойролцоо тансаг байшин худалдан авчээ. Кайлигийн шинэ гэр нь 5.1 сая ам.долларын үнэтэй бөгөөд унтлагын зургаа, угаалгын долоон өрөөтэйгөөс гадна усан сан, дарс болон биеийн тамирын өрөөтэй аж. Шинэ гэртээ нүүснийхээ дараахан тэрээр хуучин гэрээ зарахаар шийдсэн байна. Лос Анжелос дахь тансаг байшингаа тэрээр дөрвөн сая ам.доллараар худалдах аж. Кайли уг байшинг анх 2.9 сая ам.доллараар авч байсан бөгөөд дотоод заслыг нь өөрөө гаргаж, хар, цагаан өнгөөр дотоод заслаа бүрдүүлсэн байдаг. Түүний хуучин гэр унтлагын тав, угаалгын зургаан өрөө, мини кино театр нүүр будгийн өрөөтэй юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.