Ан агнуурын тусгай зөвшөөрлийг ирэх сарын 20 хүртэл олгохгүй

2016.06.17 Баасан №069 (2100)

Б.Бадамаа

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газраас ан агнуурын тусгай зөвшөөрлийг түр хязгаарлахаар болжээ. Энэхүү шийдвэрийг АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болох гэж буйтай холбогдуулан гаргаж байгаа юм. Тиймээс ан агнуурын тусгай зөвшөөрлийг энэ сарын 27-ноос ирэх сарын 20-ныг дуустал олгохгүй юм.
Ан агнуурын тухай хуулийн 16.1.6-д заасны дагуу зохих эрхийн бичиг, тусгай зөвшөөрөлгүйгээр ахуйн болон тусгай зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан, ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол хурааж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.