Өнөөдрөөс “Доригийн эрэлд” гарна

2016.06.17 Баасан №069 (2100)

"Уолт Дисней" болон "Пиксар" студийн хамтын бүтээл “Доригийн эрэлд” кино өнөөдрөөс эхлэн “Өргөө” кино театрын дэлгэцнээ гарч эхэлнэ. Киноны гол дүрүүдэд алдарт хөтлөгч Эллэн ДеЖенерс, Алберьт Брүүкс, Хэйдэн Ролэнс нар дуу оруулжээ. 
Кинонд алиалагч загас Марлин гүн цэнхэр далайд ээлжит эрэл хайгуулдаа гарч буй тухай өгүүлнэ. Энэ удаад тэрээр хүү Немогоо биш, сайн найз, нөхөрсөг, сайхан сэтгэлтэй ч үргэлж л бүхнийг мартаж байдаг Дориг хайх юм. Нэгэн шөнө Дори гэр бүлийнхнээ зүүдэлж, бага насаа эргэн санах болно. Үүгээр зогсохгүй тэднийгээ хайхаар аялалдаа гарна. Түүний урт аялалын замд цагаан халим, аварга наймаалж гээд олон амьтад замчлах болно. Харин Дориг Марлин, Немо нар хайна. Гэр бүлээ хайж буй Дори, Дориг хайж буй аав, хүү хоёр. Тэд нэгнээ олоход дэндүү урт замыг туулах бөгөөд олон адал явдалтай таарна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.