М.Кунис, Э.Кэтчер нар хоёр дахь хүүхдээ хүлээж байна

2016.06.17 Баасан №069 (2100)

Мила Кунис дахин жирэмсэн болжээ. Жүжигчний албан ёсны төлөөлөгч энэ мэдээллийг баталсан байна. Мила Кунис, Эштон Кэтчер нар гэрлэлтээ батлуулснаас хойш анхныхаа хүүхдийг хүлээж байгаа нь энэ юм. Энэхүү мэдээллийг олон нийтэд анх хүргэсэн “People” сэтгүүлд бичсэнээр, хосууд хэдийнэ хүүхэд асрах туршлага хуримтлуулж амжсан бөгөөд шинэ хүнээ сэтгэл догдлон хүлээж байгаа гэнэ.   
Эштон Кэтчер, Мила Кунис нар анхны хүүдээ 2014 оны аравдугаар сард өлгийдөн авч Уайэтт хэмээх нэр хайрлаж байсан юм. Гэвч тэд энэ үед харилцаагаа албан ёсных болгоогүй байсан бөгөөд өнгөрсөн оны долдугаар сард л гэрлэлтээ батлуулсан билээ.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.