Жийнсний үйлдвэрлэлээс сая тонн ус хэмнэх боломжтой

2016.06.13 Даваа №067 (2098)

Жийнсэн бүтээгдэхүүний үйлд­вэрлэл эрхэлдэг компаниудад  химийн бодисын болон усны хангамж дутмаг байна. 
Өнгөрсөн мягмар гаригт Вашингтон хотноо Клариант химийн концерн жийнсний үйлдвэрлэл байгальд ээлтэй сонголтыг хийхийг уриалж байна. Хэрэв дээрх үйлдвэрлэл эрхлэгчдийн дөрөвний нэг хувь нь шинэ техник нэвтрүүлвэл 1.7 сая хүн хэрэглэхэд хүрэлцэхүйц маш их хэмжээний ус хэмнэж чадна хэмээн тус концерн хэлжээ. «Advanced Denim» гэж нэрлэдэг дээрх шинэ техник усны хэрэглээг 92 хувь, эрчим хүчийг 30 хувь хүртэл бууруулах болно гэдгийг Вашингтон хот дахь байгальд ээлтэй химийн концерн Клариантын инженер Мигуел Санчез онцолсон байна. 
Мөн шингэн хүхэрээс гаргаж авдаг өнгө оруулагч химийн бодисын хэрэглээг хязгаарлах хэрэгтэй гэнэ. Инженер М.Санчез нэг жийнсэн бүтээгдэхүүнд 9450 литр ус, хагас килограмм  химийн бодис мөн тодорхой хэмжээний эрчим хүч зарцуулагддаг гэдгийг нэмж хэллээ. Харин шинэ арга техник дэлхий даяар нийт 9.45 тэрбум литр ус хэмнэж, 31.3 сая куб метр бохир уснаас зайлсхийж чадах гэнэ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.