Зуслангийн чиглэлд автобус явж эхэллээ

2016.06.13 Даваа №067 (2098)

Б.Бадам

Урин дулаан зун цагт иргэд хотоос зайдуу зусланд гарахыг илүүд үздэг. Гэвч унаа тээврийн асуудал хүндрэлтэй. Харин энэ асуудлыг шийдэх, иргэдийн хэрэгцээ шаардлагыг тодорхой хэмжээнд хангах зорилгоор нийслэлийн Тээврийн газраас жил бүрийн зуны улиралд зуслангийн чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг билээ. Энэ жилийн зуслангийн чиглэлд  үзүүлэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг өнгөрсөн баасан гаригаас гурван чиглэлд эхлүүллээ. Тодруулбал, ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд том оврын гурван автобус 36 минутын хүлээлтийн хугацаатайгаар иргэдэд үйлчлэх бол ЗҮ:2 “Гоодой-Тэнгис" кинотеатр чиглэлд том оврын автобус нэг цаг 38 минутын хүлээлтийн хугацаатайгаар, ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кинотеатр” чиглэлд том оврын автобус хоёр цагийн хүлээлтийн хугацаатайгаар тус тус үйлчилгээ үзүүлэх юм. Мөн зуслангийн чиглэлийн ХО:1 “Санзай-Тэнгис” кинотеатр, ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүд хуучин маршрутынхаа дагуу иргэдэд үйлчлэх юм байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.