Дэлхийн найрагчид Күнзийн нутагт чуулав

2016.06.13 Даваа №067 (2098)

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор профессор, яруу найрагч Ч.Дагвадорж тэргүүтэй яруу найрагч, хэл судлаач, эрдэмтэд Хятадын их сэтгэгч гүн ухаантан Күнзийн төрсөн нутаг Шандунь мужийн Куфу хотод болсон Дэлхийн үндэсний шүлгийн холбооны бага хуралд оролцоод иржээ. Энэхүү бага хурлыг Олон улсын үндэс­ний шүлгийн холбоо ивээн тэтгэж, БНХАУ-ын TPWAW буюу Хятадын бүлэг хариуцан зохион байгуулсан байна. 
Дэлхийн 15 орны яруу найрагч, хэл судлаач эрдэм­тэн мэргэд хуран чуулсан бага хурлын үеэр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Ч.Дагвадоржид болор чулуугаар урласан гайхамшигт хийцтэй өргөмжлөл хүртээжээ. Тэрээр Монголын Үндэсний шүлгийн холбооны ерөнхийлөгчийн хувьд бусад орны Үндэсний шүлгийн холбооны тэргүү­нүүдтэй хагас өдөр хурал зөвлөлгөөн хийсэн байна. 
Тус хуралд оролцсон орон орны яруу найрагчдын бүтээлээр нэгэн боть ном гаргаснаа энэ үеэр мөн гардуулжээ. Энэ хурлын дараагийнхыг англичууд эх нутагтаа хийхээр болсон байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.