Хүннүгийн үеийн нум сум дэлгэгдлээ

2016.06.13 Даваа №067 (2098)

Монголын Үндэсний музейнхэн БСШУЯ-тай хамтран “Монголчуудын өв соёл-Монгол нум 3000 жил” нэртэй үзэсгэлэн гаргалаа. Тус үзэсгэлэнд музейн сан хөмрөгт олон жил хадгалагдаж буй хүннүчүүдийн ан гөрөө, дайн байлдаанд ашиглаж байсан нум сум хамгийн хүндтэй үзвэр нь байв. Мөн XIX зууны үеийн эртний дурсгал энэ танхимд байна. Түүнчлэн гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, гоц мэргэн Ж.Баттөмөр, хүндэт мэргэн Т.Батмөнх, нум сум урлаач С.Болдбаатар нарын хувийн ховор цуглуулга болон шинээр туршиж сэргээн үйлдсэн 300 гаруй үзмэрийг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлж байгаа юм. Үзэсгэлэн Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 30-ныг хүртэл олны хүртээл болгох аж.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.