Э.Энхболд дахин Лади Гага болно

2016.06.13 Даваа №067 (2098)

“Боловсрол” телевизийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг үзэгчдийг байлдан дагуулаад байна. Тус нэвтрүүлгийн өмнөх дугаарт загвар өмсөгч Э.Энхболд АНУ-ын поп дуучин Лэди Гагаг дуурайн дуулж, бүжиглэсэн нь олны таашаалд нийцээд байгаа билээ. Үүний нэгэн баталгаа гэвэл Э.Энхболд удахгүй “Монгол шилтгээн”-д болох “Ibiza Out” фестивальд ирсэн зочдод энэ дүрээрээ бэлэг барих юм байна. Түүнд ирсэн санал үүгээр дуусахгүй. Мөн “VR” хамтлагийнхан түүнд “Казаки” хамтлагийн дуулсан дууг нь тус шоунд хамт дуулж, бүжиглэх санал тавьсан аж. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.