“Оросын хар шулам” Монголд ирлээ

2016.06.13 Даваа №067 (2098)

ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 16  дахь улирлын ялагч  “Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдос манай оронд ирлээ. Зөн билгийн тулааны цуврал нэвтрүүлгээр монголчуудтай эчнээ танил болсон түүнтэй нүүр тулах завшаан тэр бүр тохиогоод байхгүй нь лавтай.  Түүнийг өмнөх дугааруудын ялагч нараас хамгийн шилдэг нь гэж Орос даяар ид шуугиж байгаа юм. “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн бүх шилдэг зөн билэгч манай оронд ирж энерги авдаг заншил ёсоор тэр ч гэсэн энэ удаа манай оронд хоёр өдрийн айлчлал хийж байгаа нь энэ юм. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.