Энэ дэлхий дээр хэчнээн хэмжээний мөнгө байгаа вэ

2016.06.13 Даваа №067 (2098)

Дэлхийн бүх улсуудын мөнгөн тэмдэгтийг ам.долларын ханшаар авч үзвэл хэчнээн хэмжээтэй болохыг тооцоолжээ. Үнэт цаас, хувьцааг тооцохгүйгээр зөвхөн бэлэн мөнгийг М0 гэж үзвэл хэмжээ нь 4.5 их наяд ам.доллартай тэнцэнэ. Ийм хэмжээний ам.доллартай тэнцэх бэлэн мөнгийг дэлхий дээр ашигладаг гэсэн үг. Үүн дээр банкинд хадгалагдаж байгаа хугацаагүй хадгаламж буюу хэзээ ч бэлнээр солиулж болох мөнгийг нэмээд М1 гэж тодорхойлбол 25 их наяд ам.доллар болно. Энэ мөнгөн дээр хугацаатай хадгалагдаж байгаа мөнгийг нэмсэн дүн буюу М2 нь 55 их наяд ам.доллартай тэнцдэг байна. Харин тэтгэврийн сан, Засгийн газрын үнэт цаас зэргийг нэмээд нийт дүнг нь тодорхойлбол 75 их наяд ам.доллар болох ажээ.    


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.