“Dreambox” телевиз “Монголын үндэсний циркийн” уран бүтээл “Шидэт Бонго далайгаар аялсан нь”

2016.05.25 Лхагва №060 (2091)

 

 

Хүндэт эцэг эхчүүд ээ. Сэргэлэн цовоо дүү нараа. Хөөрхөн Мишээл, хөгжилтэй Можух, дүрсгүй Бонго маань гайхамшигт аяллаа үргэлжлүүлж байна. Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийн гүүр болохыг эрхэм зорилгоо болгосон “Dream box” телевиз  олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Монголынхоо мянга мянган бяцхан үрсдээ  гурав дахь жилдээ шинэлэг содон  хүүхдийн дуулалт жүжгээрээ бэлэг барьж байна. Хүүхэд бүрийн хайрыг татсан гурван найз энэ удаа байгаль дэлхийг ундаалагч усны ертөнцийг хайрлах, далай тэнгис, гол мөрөнд хог хаяхын уршгийг тоглолт үзэхээр ирсэн найзууддаа ойлгуулах болно. Иймд ээж аав, ах эгч, эмээ өвөө нарыг хүүхдүүдтэйгээ хамт “Шидэт Бонго далайгаар аялсан нь” тоглолтод ирэхийг урьж байна.


Эрдэм ухаан, авьяас билэг төгөлдөр гурван найз маань Лусын хаан, үзэсгэлэнт гүнж, зүггүй хавч, өрөвчхөн далайн гахай гээд тоолж барамгүй сонин содон амьтдаар дүүрэн хөх цэнхэр далайгаар тун удахгүй аялах болно. Тэдэнтэй ямар адал явдал тохиолдох бол. Энэ бол маш том нууц.  

 
Хүүхдүүд ээ, гурван найзтайгаа хамт аялалд гарахыг хүсвэл 2016 оны тавдугаар сарын 28, 29 мөн зургаадугаар сарын 1-нд Монголын үндэсний циркэд хүрэлцэн ирээрэй.  Аяллын тасалбарыг 1900-1617-гоор гэртээ хүргүүлж авах боломжтой.  Хүрэлцэн ирсэн хүүхэд бүр бэлэгтэй шүү.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.