Гүрж УАЦЭ-тэй хамтарсан цэргийн сургуулилт хийж байна

2016.05.13 Баасан №055 (2086)

Гүржийн зэвсэгт хүчин Умард Атлантын цэргийн эвсэлтэй хамтран цэргийн хээрийн сургуулилт хийж эхэллээ. 
“Noble Partner-2016” гэж нэрлэсэн уг сургуулилтад Гүржийн 500, Европ дахь АНУ-ын цэргийн 650, Их Британийн 150 цэрэг, офицер оролцож байгаа бөгөөд эвс­лээс зохион байгуулсан цэргийн ажил­лагаанд нэгдэх хурд, чадавхийг дээшлүүлэх үндсэн зорилготой аж. Сургуулилтын нээлтэд Ерөнхийлөгч Георгий Маргвелашвили, Ерөнхий сайд Георгий Квирикашвили нар хүрэлцэн очиж, Гүрж улс Умард Ат­лантын цэргийн эвсэлд маш өндөр ач холбогдол өгч байгааг харууллаа. Ерөнхийлөгч Г.Маргвелашвилийн энэ үеэр “Гүрж улс Умард Атлантын цэргийн эвсэлд элсэнэ” хэмээн мэдэгджээ. 
Хээрийн сургууль энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ.   


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.