Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Драгон”-д нээгджээ

2016.05.13 Баасан №055 (2086)

Сонгинохайрхан дүүргийн иргэдэд төрийн мэдээллийг ойртуулах зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн гуравдугаар салбарыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг “Драгон” төвд байгуулжээ. Туршилтаар ажиллаж буй тус төвийг энэ сарын 16-ны өдөр буюу ирэх даваа гаригт албан ёсоор ашиглалтад оруулах гэж байна. “Драгон” төвийн талбайд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв нь
• 1558 м2 талбайтай
• Үйлчилгээний танхим /Main service hall/
• Өөртөө үйлчлэх танхим /Self service hall/
• Албан хаагчдын контор /Back office/
• Хурлын өрөө /Conference room/
• Банк /Bank/
• Ёслол хүндэтгэлийн тайз
• Серверийн өрөө/Server room/
• Кафе /Coffee shop/
• Цайны газар/ Fast food/
• Шударга худалдааны цэг /Fair trade center/
• Хяналтын камерын өрөө/Monitoring room/
• Нотариат
• Үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг
• Хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай.
Өдөртөө 6720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай “Драгон” дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. “Драгон” төвд газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлж, газрын биржийн нэг цэгийн үйлчилгээг ажиллуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.