“Евро 2016”-д оролцох багуудыг танилцуулж байна

2016.05.13 Баасан №055 (2086)

Х.БАТСАЙХАН

Манай сонин “Евро 2016”-д оролцох эрхээ авсан багуудыг танилцуулж байгаа билээ. Энэ удаа “А” хэсгийн тэргүүн баг, талбайн эзэн Франц, “хатуу самар” Швейцарийг танилцуулж байна.  

Франц
Хоч: Цэнхэрүүд (фр. Les Bleus), Гурван өнгөтнүүд (фр. Les Tricolores) 
Хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан: 1919 он
ОУХХ-нд элссэн: 1907 он
ЕХХ-нд элссэн: 1954 он
Амжилт: ДАШТ-ий алт (1998), мөнгө (2006), хүрэл (1958, 1986) ЕАШТ-ий алт (19848 2000), хүрэл (1996)  
Дасгалжуулагч: Дидье Дешам
Багийн ахлагч: Уго Льорис
Зорилго
Нутаг дээрээ сайн тоглодог уламжлалтай Францын шигшээ баг хэсэгтээ төдийгүй тэмцээнд түрүүлэх магадлалтай гол багаар нэрлэгдэж байна. Гурван өнгөтнүүд 1984 онд Европын, 1998 онд дэлхийн аварга цол хүртэж байсан амжилтаа давтахыг хэн ч үгүйсгэхгүй. Дасгалжуулагч Д.Дешам туршлага, залуу насыг хослуулсан жигдхэн баг бүрдүүлжээ. Хамгаалалтад хашир туршлагатай Лоран Кошельни ид ирэн дээрээ буй Рафаэль Варантай хамтрах бол хагас хамгаалалтад Йоннис Кабай, Блез Матюиди дээр Поль Погба, НГоло Канте нарын залуус хурд нэмж, довтолгоонд хашир анжгай Оливье Жиру шинэ од Антуан Гризманнтай хосолно. Ийм шилдэг баг бүрдүүлсэн баг түрүүлэхээс өөр юу бодох билээ.  
Найдвар
“Бразиль 2014”-т шигшээ багаа “чирсэн” Б.Матюиди, П.Погба, Р.Варан, А.Гризманн нарыг энэ удаа улам ч тод гялалзана гэж хөгжөөн дэмжигчид нь найдаж байна. Мюнхений “Бавари”-д гурван тоглолт хийхдээ гоол оруулаад амжсан 19-хөн настай Кингсли Коман хэмээх хүү ч тэмцээний гол нээлт болж мэднэ. Урьдчилсан шатанд оролцоогүй болохоор тоглолтын практик багатай, энэ нь амжилтад сөргөөр нөлөөлнө гэх хүмүүс байгаа. Гэвч Д.Дешам тэднээс “Урьдчилсан тэмцээнээс чөлөөлөгдсөн 1984 оны ЕАШТ, 1998 оны ДАШТ-д юу боллоо” гэж асууж байна. 

Швейцарь
Хоч: Цэнхэрүүд (фр. Les Bleus), Гурван өнгөтнүүд (фр. Les Tricolores) 
Хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан: 1895 он
ОУХХ-нд элссэн: 1904 он
ЕХХ-нд элссэн: 1954 он
Амжилт: ДАШТ-ий шөвгийн найм (1934, 1938, 1954), шөвгийн 16 (1994, 2006, 2014)
Дасгалжуулагч: Владимир Петкович
Багийн ахлагч: Александр Фрай
Зорилго
Владимир Петкович герман мэргэжилтэн Оттмар Хитцфиельд дэлхийн шилдгүүдийн эгнээнд аваачтал тордож, өөд нь татсан багийг хүлээж авсан. Авууштай нь, тэрээр дордуулаагүй. Нэрийн хуудас болсон хатуу чанд хамгаалалт, цөөхөн ч аюул тарьсан сөрөг довтолгоо нь хэвээрээ байна. Швейцарьийн шигшээ өмнө нь ЕАШТ-д гурван удаа оролцохдоо хэсгээс гарч үзээгүй. Тиймээс энэ удаа дор хаяж хэсгээсээ шалгарах зорилт тавьжээ.     
Найдвар
Швейцарийн гол зэвсэг бол хамгаалалт. Тиймээс хамгаалалтын гол ночн нуруу болсон Рикардо Родригес дээр хөгжөөн дэмжигчдийн найдлага төвлөж байна. Луи ван Гаалаас “Дэлхийн шилдэг хамгаалагчдын эхний гуравт баттай орно” гэсэн магтаал сонсч явсан тэрээр Гекхан Инлер, Шердан Шакири нарын хамт багаа удирдан тоглох болно.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.