“Содура” кино Каннын кино наадамд оролцож байна

2016.05.13 Баасан №055 (2086)

Энэ жил 69 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Каннын олон улсын кино наадамд UBS телевизийн бүтээл “Содура” уран сайхны кино оролцож байна. Олон улсын кино наадмын зохион байгуулагчдын зүгээс өнгөрсөн гуравдугаар сард тус наадамд оролцох эрхийг цаатан ардын өвөрмөц ёс заншил, түүх соёлын онцлог, байгалийн үзэсгэлэнг харуулсан “Содура” уран сайхны кинонд олгосон юм байна.Францын Канн хотноо зохион байгуулагдаж буй тус кино наадам энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ. Уг наадамд оролцохоор “Содура” уран сайхны ерөнхий найруулагч Б.Жаргалсайхан, зохиолч С.Сумьяа, ерөнхий зураглаач Д.Цэрэнчимэд тэргүүтэй уран бүтээлчид Канн хотыг зорьжээ. Тус кино Каннын наадамд оролцсоноор дэлхийд Монголын кино урлагийн төвшинг таниулж буй хэрэг бөгөөд бусад уран бүтээлчиддээ тус наадмын үүд хаалгыг нээж өгч буй сайшаалтай үйл явдал болж байна.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.