2017.02.01 Лхагва №005 (2148)
АрхивЛ.Цог: Эрх мэдэлд хүрчихээр л ухаан нь нэмэгддэг юм шиг аашилж болохгүй
Сүүлчийн зам дахь түгжрэл
Заавал даваа, лхагва, баасан гаригт талийгаачдыг гаргах ёстой юу Өглөөний 05:40 цагт. Баасан гариг. Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн. Их хотын авто замын хөдөлгөөн эрчимжиж эхлээгүй, утаат хот хараахан сэрээгүй үе боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцос хадгалах газрын өмнөх нарийн урт замын хөл хөдөлгөөн орой ажил тарах үеийн хотын төв замыг санагдуулам ачаалалтай, хөл хөдөлгөөн хэдийнэ ихэсчээ.