2016.05.30 Даваа №062 (2093)
АрхивЗ.Энхболд: Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй
УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Питр Роскам тэргүүтэй Конгрессын гишүүд бараалхав. Энэхүү уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, парламентын хамтын ажиллагаанаас гадна нэг асуудлыг хөндсөн байна. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаярын тухай юм.
Монгол цэргийн жавхаа
Өнгөрсөн бямба гаригийн бага үдэд Их эзэн Чингисийн талбайд Монгол төрийн далбаа намиран, цэрэг эрс эгнэн жагсч, бүрээ хангинан, бөмбөр начигнаж, үзэгч иргэд баяр, жагсаал эхлэхийг хүлээж дор бүрнээ догдолж байлаа. Морин цаг болоход ерөнхий командлагчийн сүр жавхлантай дуу хадаж анги байгууллагууд жагсаалд бэлэн тухай мэдээлснээр үлээвэр найрал хөгжимд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэн “Монгол цэргийн жавхаа 2016” уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалт эхэлснийг зарлалаа.